Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 10-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2021 оны 10-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-11-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 10-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 2.1-4.9 градус дулаан, бусад нутгаар -0.1-2.8 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Алтай, Тооройд 15, Халиун, Дарив, Хөхморьт, Шаргад 14, Төгрөгт 13, Баян-Уул, Бигэр, Тайширт 12, Жаргаланд 11 градус дулаан, бусад сумуудад 7-9 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цээлд -12, Дэлгэрт -11, , Есөнбулаг, Бугат, Тайшир, Гуулин, Дарив, Цогт, Чандманьд -10, Тонхил, Бигэрт -8 градус хүйтэн, бусад сумуудад -2-7 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 5-6 градус дулаан, бусад нутгаар 0-1 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 31, Тооройд 29, Шарга, Дарив, Цээлд 26, Бигэр, Баян-Уул, Хөхморьтод 25, Тонхилд 24, бусад сумуудад 17-22 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -15, Цээл, Цогт, Чандманьд -13, Бугат, Тайширт -12 градус хүйтэн, Есөнбулагт -11, бусад сумуудад -8-10 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт Бугатад 0.8 мм, Алтайд 0.2 мм хур тунадас орсон байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 26 м/с, Чандманьд 16 м/с, Тонхилд 15 м/с, бусад сумуудад 7-14 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-6 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат хатаж хагдарч дууссан байна.
Цасны мэдээ: 2021 оны 10-р сарын 31-ний байдлаар цасан бүрхүүл тогтсон газар байхгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /