Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 1-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2021 оны 1-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-01-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 1-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор -13.3-24.6 градус хүйтэн, бусад нутгаар -10.0-19.3 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Төгрөгт 5, Дарив, Цээлд 4, Бугатад 3 градус дулаан, бусад сумуудад 2 градус дулаанаас -10 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Шаргад -39, Тайширт -35, Жаргалан, Даривт -33, Гуулин, Халиунд -32, Цээлд -31 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -14-26 градус хүйтэн, бусад нутгаар -11-23 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тонхил, Алтайд 12, Бугатад 9, Баян-Уул, Төгрөгт 7, Дарив, Чандманьд 5 градус дулаан, бусад сумуудад 0-5 градус хүйтэн байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Шаргад -46, Тайшир, Жаргаланд -38, Хөхморьтод -37, Гуулин, Даривт -36, Тонхил, Цээлд -32, бусад сумуудад -25-30 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарч хур тунадас орсон ба Төгрөгт 0.4 мм, Есөнбулаг, Цээлд 0.3 мм, Алтай, Баян-Уулд 0.2 мм, Цогтод 0.1 мм, Тайшир, Тонхилд 0.0 мм хур тунадас орсон байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 33 м/с, Тонхилд 26 м/с, Төгрөгт 25 м/с, Есөнбулагт 24 м/с, Дарив, Цээлд 16 м/с, бусад сумуудад 6-14 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-9 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2021 оны 01-р сарын 20-ны байдлаар Гуулин тосгонд 5 см, Тайширт 4 см, Хөхморьт, Жаргалан, Баян-Уул, Халиун, Цогт, Шарга сумуудад 3 см, Цээл, Есөнбулаг, Дэлгэрт 2 см, Төгрөг, Эрдэнэ сумуудад 1 см, Чандманьд 0 см зузаан цастай, нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт Цээлд 0.28 г/см3, Тайширт 0.24 г/см3, Гуулин тосгонд 0.22 г/см3, Цогтод 0.20 г/см3, Жаргаланд 0.18 г/см3 гэж тодорхойлсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /