Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 1-р сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2021 оны 1-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-01-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 1-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор -18.7-34.3 градус хүйтэн, бусад нутгаар -17.0-30.0 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Баянтоорой тосгонд -6, Алтай -8, Бугат -9, бусад сумуудад -10-27 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Шаргад -43, Гуулин, Жаргалан, Тайширт -38, Есөнбулагт -37, Дарив, Дэлгэрт -36 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -19-35 градус хүйтэн, бусад нутгаар -18-31 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 5, Бугат 1, Тооройд -4, бусад сумуудад -6-20 градус хүйтэн байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Шаргад -48, Гуулин, Тайшир, Жаргаланд -40, Даривт -39, Цогтод -37, бусад сумуудад -28-36 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Бигэрт 1.6 мм, Цээлд 1.5 мм, Хөхморьт, Баян-Уулд 1.4 мм, Дарив, Жаргалан, Есөнбулагт 1.0 мм, Алтайд 0.9 мм, Тооройд 0.8 мм, Тонхилд 0.7 мм, Шаргад 0.6 мм, Цогтод 0.5 мм, Бугат, Тайшир, Төгрөгт, Халиун сумуудад 0.4 мм, Дэлгэр, Гуулин, Чандмань сумуудад 0.3 мм, Эрдэнэд 0.0 мм хур тунадас орсон байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 25 м/с, Тоорой тосгон 18 м/с, Тонхил, Гуулин, Дэлгэрт 14 м/с, Есөнбулаг, Баян-Уул, Тайшир, Цээл, Цогт, Чандмань сумуудад 12 м/с, бусад сумуудад 4-11 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-8 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2021 оны 01-р сарын 11-ны байдлаар Гуулин тосгонд 5 см, Баян-Уул, Тайшир, Халиун, Цогтод 4 см, Есөнбулаг, Хөхморьт, Жаргалан, Төгрөг, Цээл, Шарга сумуудад 3 см, Дэлгэрт 2 см, Алтай, Тонхил, Тоорой тосгон, Бигэр, Дарив, Эрдэнэ сумуудад 1 см, Чандманьд 0 см зузаан цастай, нийт нутгийн 60 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт Цээлд 0.28 г/см3, Жаргалан, Есөнбулагт 0.27 г/см3, Гуулин тосгонд 0.23 г/см3, Тайширт 0.18 г/см3 гэж тодорхойлсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /