Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 7-р сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2020 оны 7-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-07-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 7-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 23.8-28.3 градус дулаан, бусад нутгаар 14.9-22.4 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 38, Бигэр, Тооройд 36, Халиунд 33, Дэлгэр, Тайширт 32, Алтай, Хөхморьт, Даривт 31, бусад сумуудад 24-30 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогтод 3, Тонхилд 6, Чандмань, Бугатад 7, Гуулин тосгон, Дэлгэрт 8, бусад нутгаар 9-14 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 35-36 градус дулаан, бусад нутгаар 22-33 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Есөнбулагт 66, Тооройд 65, Бигэр, Шаргад 64, Цээлд 62, Тайширт 61, Дарив, Гуулин, Алтайд 60, бусад сумуудад 50-59 градус байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод 2, Чандмань, Эрдэнэ, Тонхилд 4, Бугат, Гуулинд 5 градус дулаан байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Тонхилд 35.6 мм, Баян-Уулд 25.2 мм, Хөхморьтод 18.9 мм, Төгрөгт 14.8 мм, Даривт 12.0 мм, Есөнбулагт 11.3 мм, Халиунд 10.4 мм, Жаргаланд 10.1 мм, Гуулин тосгонд 6.6 мм, Бугатад 6.4 мм, Шаргад 5.0 мм, Дэлгэрт 4.5 мм, Тайширт 3.4 мм, Цогтод 2.8 мм, Эрдэнэд 1.6 мм, Цээлд 0.8 мм, Алтайд 0.6 мм, Чандманьд 0.3 мм, Баянтооройд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Бигэрт хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Хөхморьтод 22 м/с, Тонхилд 19 м/с, Есөнбулаг, Бугатад 18 м/с, Тоорой, Алтайд 17 м/с, Бигэрт 16 м/с, бусад сумуудад 9-14 м/с хүрч шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат залаалалт, түрүүлэлт, бундуйжилтын үе шат жигдэрсэн, зарим нутгаар цэцэглэлтийн үе шат явагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2020 оны 7 дугаар сарын 11-ний байдлаар нийт нутгийн 3.9 хувьд сайн буюу Баян-Уул сумын зарим нутгаар, 50.0 хувьд дунд буюу Есөнбулаг, Алтай, Тонхил, Тоорой тосгон, Хөхморьт, Бигэр, Цогт, Шарга, Эрдэнэ сумдын нийт нутаг, Баян-Уул сумын зарим нутгаар 46.1 хувьд буюу Бугат, Гуулин, Дарив, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Цээл, Чандмань сумуудад ургамлын ургалт муу гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /