Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 3-р сарын нэгдүгээр арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2020 оны 3-р сарын нэгдүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 3-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор -1.7-4.1 градус хүйтэн, бусад нутгаар -1.8-9.3 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Алтай, Тооройд 9, Бигэр, Шаргад 8, Дарив, Дэлгэрт 7 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Жаргалан, Гуулин тосгонд -22, Тайшир, Дэлгэр, Цогтод -21, Тонхил, Баян-Уул, Цээл сумуудад -20, Бигэр, Дарив, Бугат, Есөнбулаг сумуудад -19, бусад нутгаар -12-18 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор -2 градус хүйтнээс +2 градус дулаан, бусад нутгаар 3-10 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 30, Алтай, Бигэрт 28, Тонхилд 25, Цээлд 23, Цогт, Даривт 21 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -26, Цогтод -25, Баян-Уул, Жаргаланд -24, Тайшир, Эрдэнэд -23, Бугат, Тонхил, Дарив, Цээл сумуудад -22, Бигэрт -21 градус хүйтэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт Халиунд 8.4 мм, Есөнбулагт 2.4 мм, Төгрөгт 1.8 мм, Баян-Уулд 1.2 мм, Тонхилд 0.3 мм, Дэлгэр, Жаргаланд 0.2 мм, Чандмань, Тайшир, Хөхморьт, Бугатад 0.0 мм хур тунадас орсон байна. Бусад нутгаар хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 29 м/с, Шаргад 24 м/с, Тоорой, Тонхилд 21 м/с, Төгрөг, Цээлд 20 м/с, Есөнбулагт 19 м/с, Цогтод 18 м/с, бусад сумуудад 9-16 м/с хүрч цасан болон шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-8 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2020 оны 3-р сарын 11-ний байдлаар Төгрөгт 1 см, Жаргалан, Тайшир, Халиун сумуудад 0 см, бусад сумуудад цасгүй байна. Нийт нутгийн 10 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт тодорхойлсон газар байхгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /