Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 2-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2020 оны 2-р сарын гуравдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-03-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 2-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор -1.4-4.7 градус хүйтэн, бусад нутгаар -2.1-9.4 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Тооройд 9, Тонхил, Бигэр, Дарив, Халиун, Шарга, Алтайд 8, Бугат, Төгрөг, Баян-Уулд 7, Есөнбулаг, Чандманьд 6, Дэлгэр, Цээлд 5, Жаргалан, Цогт, Эрдэнэд 4, Тайширт 3, Гуулинд 2, Хөхморьтод 1 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Жаргалан, Гуулин тосгон, Тайширт -27, Дэлгэрт -24, Цогт, Шаргад -23, бусад нутгаар -12-21 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор -5 градус хүйтнээс +2 градус дулаан, бусад нутгаар 3-10 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 29, Алтайд 25, Бигэрт 24, Бугатад 22, Тонхил, Цээлд 20, Цогт, Даривт 18 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Тайширт -30, Жаргаланд -29, Гуулинд -28, Шаргад -27, Есөнбулаг, Цогт, Чандмань сумуудад -25, Эрдэнэд -24, Цээл , Бугатад -23 градус хүйтэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт Жаргаланд 0.2 мм, Гуулинд 0.1 мм, Есөнбулаг, Тайширт 0.0 мм хур тунадас орсон байна. Бусад нутгаар хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 25 м/с, Алтайд 21 м/с, Шаргад 20 м/с, Тоорой, Тонхил, Есөнбулагт 17 м/с, Цээлд 16 м/с, бусад сумуудад 7-15 м/с хүрч цасан болон шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-7 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2020 оны 2-р сарын 29-ний байдлаар Жаргаланд 2 см, Хөхморьт, Тайшир сумуудад 1 см, Гуулин тосгонд 0 см, бусад сумуудад цасгүй байна. Нийт нутгийн 10 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт тодорхойлсон газар байхгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /