Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 2-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2020 оны 2-р сарын хоёрдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-02-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 2-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор -8.9-15.3 градус хүйтэн, бусад нутгаар -6.8-15.7 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Алтайд 8, Баян-Уулд 7, Дарив, Төгрөг, Цээлд 6, Есөнбулаг, Тонхилд 5 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Тайширт -31, Гуулин тосгон, Дэлгэрт -29, Жаргаланд -28, Цогт, Шаргад -27, бусад нутгаар -16-26 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор -5-15 градус хүйтэн, бусад нутгаар -6-19 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 21, Тооройд 18, Цээлд 17, Тонхил, Даривт 16 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Тайшир, Гуулинд -34, Жаргаланд -32, Шаргад -31, Есөнбулаг, Бугатад -28 градус хүйтэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт Тайширт 5.2 мм, Баян-Уулд 1.9 мм, Шарга, Халиун, Жаргалан, Дэлгэр сумуудад 0.4, Гуулин, Есөнбулагт 0.2 мм, Бугат, Хөхморьт, Дарив, Цогт, Цээл, Чандмань сумуудад 0.0 мм хур тунадас орсон байна. Бусад нутгаар хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Тонхил, Есөнбулагт 26 м/с, Есөнбулаг, Бигэрт 24 м/с, Алтайд 22 м/с, Цогт, Шаргад 20 м/с, Төгрөг, Цээл, Чандмань сумуудад 18 м/с, бусад сумуудад 9-16 м/с хүрч цасан болон шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-6 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2020 оны 2-р сарын 20-ны байдлаар Хөхморьт, Баян-Уул, Тайшир сумуудад 3 см, Гуулин тосгон, Жаргалан, Шарга сумуудад 2 см, Дэлгэрт 1 см, Халиун, Чандмань сумуудад 0 см зузаан цастай, нийт нутгийн 40 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт тодорхойлсон газар байхгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /