Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 1-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2020 оны 1-р сарын гуравдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-02-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 1-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор -10.9-21.4 градус хүйтэн, бусад нутгаар -8.4-20.9 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Алтай, Төгрөгт 1, Тонхил, Баян-Уул, Дарив, Чандмань сумуудад -1 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Дэлгэрт -32, Гуулин тосгонд -31, Шарга, Есөнбулаг, Тайшир сумуудад -30, Тооройд -28, бусад нутгаар -14-27 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор -10-27 градус хүйтэн, бусад нутгаар -8-24 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 12, Тонхилд 9, Цогтод 7, Цээл, Төгрөг, Есөнбулагт 6 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Шаргад -35, Гуулинд -34, Тайширт -33, Есөнбулагт -31, Хөхморьт, Цогт, Эрдэнэ сумуудад -30 градус хүйтэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгаар хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 23, Төгрөг, Есөнбулагт 20, Тонхилд 17, Баян-Уулд 16, бусад сумуудад 4-14 м/с хүрч цасан болон шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-8 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2020 оны 1-р сарын 31-ний байдлаар Хөхморьт, Эрдэнэ, Гуулин тосгонд 4 см, Жаргалан, Тайшир, Шарга сумуудад 3 см, Тоорой тосгон, Баян-Уул, Дэлгэр, Цогт сумуудад 2 см, Алтай, Чандмань сумуудад 0 см зузаан цастай, нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт Гуулин тосгонд 0.18 г/см2, Хөхморьтод 0.15 г/см2, Жаргаланд 0.12 г/см2 гэж тодорхойлсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /