Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 1-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2020 оны 1-р сарын хоёрдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-01-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 1-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор -18.5-29.5 градус хүйтэн, бусад нутгаар -13.4-23.8 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Төгрөгт 0, Бугат, Тонхил, Дарив сумуудад -3 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн бага температур Шаргад -38, Жаргаланд -35, Есөнбулаг, Хөхморьт сумуудад -33, Гуулин, Жаргаланд -32, бусад нутгаар -21-30 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор -17-30 градус хүйтэн, бусад нутгаар -12-26 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Бугатад 9, Тонхилд 8, Алтайд 7, Төгрөгт 4 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Шаргад -43, Тайширт -37, Гуулинд -36, Дарив, Жаргаланд -35, Хөхморьтод -34, Есөнбулагт -33 градус хүйтэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарч хур тунадас орсон ба Алтайд 1.7, Тооройд 1.2, Гуулинд 1.0, Бугатад 0.8, Тайшир, Эрдэнэд 0.3, Жаргаланд 0.2, Халиун, Төгрөг, Цогт сумуудад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Есөнбулаг, Тонхил, Хөхморьт, Баян-Уул, Бигэр, Дарив, Дэлгэр, Цээл, Чандмань, Шарга сумуудад хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 22, Есөнбулагт 17, Тонхил, Алтайд 16, бусад сумуудад 5-14 м/с хүрч цасан болон шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-4 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2020 оны 1-р сарын 20-ны байдлаар Хөхморьтод 5 см, Алтай, Баян-Уул, Гуулин тосгонд 4 см, Есөнбулаг, Тоорой тосгон, Жаргалан, Тайшир, Шарга, Цогт, Эрдэнэ сумуудад 3 см, Дарив, Дэлгэр, Чандмань сумуудад 2 см, Бугат, Тонхил, Бигэр, Төгрөг, Халиун, Цээл сумуудад 0 см зузаан цастай, нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт Алтайд 0.22 г/см2 Есөнбулагт 0.20 г/см2, Гуулин тосгонд 0.17 г/см2, Хөхморьтод 0.14 г/см2 гэж тодорхойлсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /