Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 1-р сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2020 оны 1-р сарын нэгдүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-01-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 1-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор -13.9-29.2 градус хүйтэн, бусад нутгаар -9.1-26.4 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Тонхилд 0, Цээл, Алтайд -1, Бугат, Чандмань сумуудад -2 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Шаргад -35, Жаргалан, Тайшир, Гуулин, Хөхморьт сумуудад -31, Дэлгэрт -30, бусад нутгаар -17-28 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор -14-30 градус хүйтэн, бусад нутгаар -13-25 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 5, Бугат, Тоорой, Чандманьд 4, Цээл, Тонхилд 3 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Шаргад -38, Гуулин, Тайширт -35, Жаргаланд -34, Хөхморьт, Даривт -32 градус хүйтэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Тооройд 2.4, Есөнбулагт 1.8, Алтайд 1.7, Дэлгэрт 1.3, Гуулин, Эрдэнэд 0.8, Бугат, Баян-Уулд 0.7, Халиун, Тонхилд 0.6 мм, Тайширт 0.5, Төгрөг, Дарив, Цээл, Жаргалан сумуудад 0.3, Хөхморьт, Бигэр, Цогт, Чандмань сумуудад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Шаргад хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга багатай байлаа. Салхины хамгийн их хурд Есөнбулагт 14, Тонхилд 11, Алтай, Баян-Уул, Чандмань сумуудад 10 м/с хүрч шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-4 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2020 оны 1-р сарын 10-ны байдлаар Есөнбулагт 5 см, Алтай, Хөхморьт, Баян-Уул, Шарга, Эрдэнэ сумуудад 4 см, Тоорой тосгон, Жаргалан, Цогт сумуудад 3 см, Дарив, Дэлгэр,Тайшир, Халиунд 2 см, Гуулин, Төгрөг сумуудад 1 см, Тонхил, Бигэр, Цээл, Чандмань сумуудад 0 см зузаан цастай, нийт нутгийн 40 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт Есөнбулагт 0.21 г/см2 гэж тодорхойлсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /