Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 9-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2020 оны 9-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-09-30 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 9-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 10.8-13.7 градус дулаан, бусад нутгаар 4.3-11.9 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Бигэр, Тоорой, Шаргад 26, Тайширт 24, бусад сумуудад 15-23 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогт, Есөнбулаг, Гуулинд -7, Бугат, Тонхил, Дарив, Дэлгэр, Цээлд -6, бусад нутгаар -5 градус хүйтнээс 2 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 16-17 градус дулаан, бусад нутгаар 8-15 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Бигэрт 50, Тоорой тосгон, Шарга, Алтай сумуудад 47, бусад сумуудад 32-40 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулин тосгонд -12, Есөнбулагт -11, Бугатад -10 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Баян-Уулд 15.9 мм, Дэлгэрт 13.6 мм, Тайширт 11.8 мм, Есөнбулагт 11.4 мм, Гуулин тосгонд 7.0 мм, Цогтод 6.4 мм, Жаргаланд 6.3 мм, Бугат, Чандманьд 5.0 мм, Цээлд 4.4 мм, Эрдэнэд 3.4 мм, Хөхморьтод 3.3 мм, Төгрөгт 2.5 мм, Алтай, Шаргад 1.4 мм, Баянтооройд 1.1 мм, Халиунд 1.0 мм, Бигэрт 0.7 мм, Даривт 0.4 мм, Тонхилд 0.2 мм хур тунадас орсон байна. Харин хур тунадас ороогүй газар байхгүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 34 м/с, Төгрөгт 24 м/с, Тонхилд 23 м/с, Тоорой, Есөнбулагт 21 м/с, Хөхморьтод 18 м/с, бусад сумуудад 9-16 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо Бугатад 9, бусад сумдаар 1-7 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат хаталт хагдралтын үе шат явагдаж дуусч байна.
Цасны мэдээ: 2020 оны 9-р сарын 30-ны байдлаар Баян-Уулд 12 см, Есөнбулагт 11 см, Чандманьд 2 см, Тайшир, Гуулин тосгон, Цогтод 1 см, Дэлгэрт 0 см, бусад сумуудад цасгүй байна. Нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт Есөнбулагт 0.20 г/см3, Баян-Уулд 0.12 г/см3 гэж тодорхойлсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /