Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 4-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2020 оны 4-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-05-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 4-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 16.6-19.0 градус дулаан, бусад нутгаар 9.2-14.7 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шарга, Тооройд 34, Бигэрт 32, Алтай, Жаргалан, Халиунд 30, Дэлгэр, Даривт 29, Хөхморьт, Төгрөгт 28, бусад сумуудад 22-27 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогтод -9, Цээлд -7, Есөнбулаг, Гуулин, Дэлгэр, Чандманьд -6, Бугат, Жаргаланд -5, бусад нутгаар -4 градус хүйтнээс 3 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 23-27 градус дулаан, бусад нутгаар 14-22 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 59, Бигэрт 58, Алтай, Даривт 55, Шаргад 54, Хөхморьтод 53, Баян-Уул, Цээл, Чандмань сумуудад 52 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод -14, Эрдэнэд -11, Бугат, Баян-Уул, Дарив, Цээлд -9, Тонхил, Гуулин, Жаргалан, Чандмань сумуудад -8 градус хүйтэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгаар хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга багатай байлаа. Салхины хамгийн их хурд Есөнбулаг, Тонхил, Чандмань сумуудад 16 м/с, Бугатад 14 м/с, бусад сумуудад 5-12 м/с хүрч шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-9 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн ихэнх сумуудад ургамал цухуйлтын үе шат эхэлж байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /