Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 4-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2020 оны 4-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-04-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 4-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 10.2-14.4 градус дулаан, бусад нутгаар 4.2-9.8 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 25, Тооройд 23, Бигэр, Алтайд 22, Хөхморьтод 21, Дарив, Халиунд 20, бусад сумуудад 13-19 градус дулаан байлаа. Агаарын хамгийн бага температур Цогтод -9, Есөнбулаг, Бугат, Чандманьд -8, Цээлд -7, бусад нутгаар -6 градус хүйтнээс 3 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 18-20 градус дулаан, бусад нутгаар 6-17 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 52, Баян-Уул, Алтайд 47, Бигэрт 46, Шарга, Халиун, Даривт 45 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогт, Гуулинд -13, Эрдэнэ, Чандманьд -11, Бугат, Тайширт -10 градус хүйтэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгаар буюу Есөнбулагт 12.4 мм, Төгрөг, Дэлгэр, Халиун сумуудад 6.0-6.8 мм, Жаргаланд 5.0 мм, Гуулин тосгон, Баян-Уулд 4.2-4.3 мм, Тайширт 3.0 мм, Даривт 2.7 мм, Шаргад 2.0 мм, Бигэр, Хөхморьт, Чандмань сумуудад 0.7-1.0 мм, Бугатад 0.5 мм, Цогтод 0.2 мм, Тонхил, Эрдэнэд 0.0 мм хур тунадас орсон. Харин Алтай, Цээл сумууд ба Тоорой тосгонд хур тунадас ороогүй байна. Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Тонхилд 24 м/с, Бугатад 18 м/с, Тоорой, Чандмань, Шарга сумуудад 16 м/с, бусад сумуудад 7-14 м/с хүрч шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн Алтай, Тонхил, Хөхморьт, Баян-Уул, Бигэр, Дарив, Дэлгэр, Төгрөг, Халиун, Шарга сумуудад ургамал цухуйлтын үе шат эхэлж байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /