Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 4-р сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2020 оны 4-р сарын нэгдүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-04-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 4-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 7.9-9.6 градус дулаан, бусад нутгаар 0.4-7.8 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Тооройд 21, Алтай, Шаргад 20, Бигэрт 19, Хөхморьтод 18, Төгрөг, Даривт 17, Халиунд 16, бусад сумуудад 10-15 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Гуулинд -16, Есөнбулаг, Бугат, Тайшир, Цогтод -15, Тонхил, Дэлгэр, Цээл сумуудад -14, бусад нутгаар -4-12 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 11-17 градус дулаан, бусад нутгаар 4-13 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 45, Бигэрт 44, Алтайд 42, Тонхилд 40, Шаргад 39, Гуулин, Даривт 38 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогт, Эрдэнэд -20, Бугат, Гуулин сумуудад -19, Тонхилд -18 градус хүйтэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт бүх нутгаар хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Шаргад 20 м/с, Хөхморьтод 18 м/с, Бугат, Баян-Уул, Төгрөг сумуудад 16 м/с, бусад сумуудад 7-15 м/с хүрч шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-8 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2020 оны 4-р сарын 10-ны байдлаар бүх сумуудад цасгүй байна. Нийт нутгийн 5 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт тодорхойлсон газар байхгүй байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамал цухуйлтгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /