Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 12-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2020 оны 12-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-12-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 12-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор -17.9-28.5 градус хүйтэн, бусад нутгаар -13.9-27.0 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Тооройд -3, Алтайд -5, Есөнбулаг, Баян-Уул, Цээл, Чандмань сумуудад -6, Цогтод -7, бусад сумуудад -8-23 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Тайшир, Гуулинд -36, Жаргалан, Дэлгэр, Цогт, Шарга -34, Есөнбулагт -33 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -18-29 градус хүйтэн, бусад нутгаар -15-25 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 5, Бугат, Тооройд 2, Чандмань 0, бусад сумуудад 1-18 градус хүйтэн байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Тайширт -40, Гуулинд -39, Жаргалан, Шаргад -36, Цогтод -35, бусад сумуудад -24-33 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарч хур тунадас орсон ба Тайширт 0.6 мм, Алтай, Төгрөгт 0.2 мм, Тонхил, Дарив, Цогт, Чандмань сумуудад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 29 м/с, Тоорой тосгонд 15 м/с, Цогт, Тонхилд 14 м/с, бусад сумуудад 6-13 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-2 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2020 оны 12-р сарын 20-ны байдлаар Гуулин тосгонд 5 см, Цээлд 4 см, Цогт, Баян-Уулд 3 см, Хөхморьт, Есөнбулаг, Дэлгэр, Тайшир, Эрдэнэ, Халиунд 2 см, Жаргалан, Шарга сумуудад 1 см, Тонхил, Дарив, Төгрөгт 0 см зузаан цастай, нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт Есөнбулагт 0.26 г/см2, Цээл, Гуулин тосгонд 0.23 г/см2, Эрдэнэд 0.22 г/см2 гэж тодорхойлсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /