Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 10-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2020 оны 10-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-11-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 10-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 1.6-4.4 градус дулаан, бусад нутгаар -5.0 градус хүйтнээс 1.6 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Халиунд 17, Тооройд 16, Алтайд 15, Хөхморьт, Шаргад 14, бусад сумуудад 8-13 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогтод -14, Цээл, Бугат, Гуулинд -13, Дэлгэрт -12, Есөнбулаг, Тайшир, Дарив, Төгрөг, Чандманьд -11, Тонхил, Тооройд -10 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 4-5 градус дулаан, бусад нутгаар 0-2 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 35, Тоорой тосгонд 29, Шаргад 27, бусад сумуудад 8-25 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Бугат, Гуулин тосгонд -17, Цогтод -16, Баян-Уулд -15, бусад сумуудад -10-14 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт Есөнбулагт 0.1 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 24 м/с, Есөнбулагт 21 м/с, Тооройд 20 м/с, Хөхморьтод 19 м/с, Төгрөг, Цээлд 18 м/с, бусад сумуудад 5-16 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-9 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2020 оны 11-р сарын 01-ний байдлаар Есөнбулагт 0 см, бусад сумуудад цасгүй байна. Нийт нутгийн 5 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /