Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 10-р сарын нэгдүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм


2020 оны 10-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-10-11 Есөнбулаг сум 10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 10-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 5.4-6.7 градус дулаан, бусад нутгаар -3.8-5.4 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Тоорой 17, Алтай , Халиун , Шаргад 16, бусад сумуудад 6-14 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Есөнбулаг -16, Тонхил -12, Цээлд -11, Баян-уул, Дарив, Гуулинд -10, Бугат, Тайшир, Дэлгэр, Төгрөг, Цогт, Чандмань -9, бусад нутгаар -8 градус хүйтнээс -4 градус Хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 8-10 градус дулаан, бусад нутгаар -3-6 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтай 37, Бигэрт , Тоорой тосгон 35, Бугат 31, бусад сумуудад 19-28 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Есөнбулагт -17, Эрдэнэ -16, Гуулин тосгонд -14, Бугатад -13, бусад сумуудад -4--12 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Баян-Уулд 5.7 мм, Хөхморьтод 3.2 мм, Есөнбулагт 3.0 мм, Тайширт 1.6 мм, Даривт 1.4 мм, Тонхилд 0.5 мм Жаргаланд 0,3 мм, Дэлгэрт 0.2 мм, Чандманьд 0.2 мм, Бугат, Шарга, Гуулин тосгонд 0.0 мм, хур тунадас орсон байна. Харин газраар хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Тонхил, Бугатад 24 м/с, Тоорой, Есөнбулагт 21 м/с, Шарга 20 м/с, Төгрөгт 18 м/с, Цогт 17 м/с, Хөхморьтод 17 м/с, бусад сумуудад 9-14 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 18, Тайшир ,Эрдэнэ 9 м/с байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат хатаж хагдарч дуусан байна.
Цасны мэдээ: 2020 оны 10-р сарын 11-ны байдлаар Есөнбулагт 3 см, Чандманьд , Тайшир, Гуулин тосгон 0 см, бусад сумуудад цасгүй байна. Нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /