Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 6 дугаар сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2019 оны 6-р сарын гуравдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2019-07-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 6-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолойгоор 19.7-25.8 градус дулаан, бусад нутгаар 13.6-22.1 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Жаргаланд 36, Шаргад 35, Тооройд 34, Алтайд 32, Хөхморьт, Бигэрт 31 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогтод 2, Тонхил, Чандманьд 3, бусад нутгаар 4-14 градус дулаан байна.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 30-36 градус дулаан, бусад нутгаар 20-30 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 64, Шаргад 63, Халиунд 61, Төгрөгт 60 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод 0, Тонхил, Чандмань, Гуулин тосгонд 1, Есөнбулаг, Бугатад 2, бусад нутгаар 3-12 градус дулаан байсан байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Баян-Уулд 27.7 мм, Халиунд 15.2 мм, Жаргаланд 7.5 мм, Эрдэнэд 6.7 мм, Хөхморьтод 6.1 мм, Бигэрт 6.0 мм, Тайширт 5.4 мм, Төгрөгт 4.7 мм, Чандманьд 4.4 мм, Цогтод 3.6 мм, Бугат, Цээлд 3.2 мм, Тонхилд 3.1 мм, Дэлгэрт 2.4 мм, Есөнбулагт 2.1 мм, Тооройд 1.3 мм, Алтайд 0.8 мм, Гуулинд 0.6 мм, Даривт 0.5 мм хур тунадас орсон байна.
Харин Шаргад хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 28 м/с, Тонхилд 23 м/с, Тоорой тосгон, Алтайд 21 м/с, Шаргад 20 м/с, Есөнбулагт 19 м/с, бусад сумуудад 12-16 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургацын мэдээ: Ургацын мэдээг авч үзвэл 0.1-1.9 ц/га ургацтай байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат залаалалт, бундуйжилт, түрүүлэлтийн үе шат жигдэрсэн, зарим нутгаар цэцэглэлт, үрийн боловсролтын үе шат явагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2019 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 53.9 хувьд буюу Есөнбулаг, Бугат, Хөхморьт, Баян-Уул, Бигэр, Гуулин, Тайшир, Төгрөг, Цогт сумуудын нийт нутаг, Тонхил, Шарга сумын зарим нутгаар хэвийн буюу сайн, 46.1 хувьд буюу Алтай, Тоорой тосгон, Дарив, Дэлгэр, Жаргалан, Цээл, Чандмань, Эрдэнэ сумуудын нийт нутаг, Тонхил, Шарга сумын зарим нутагт дунд зэрэг үнэлгээтэй гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /