Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 5 дугаар сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2019 оны 5-р сарын хоёрдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2019-05-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 5-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолойгоор 7.3-11.7 градус дулаан, бусад нутгаар 1.1-8.8 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Бигэрт 27, Тооройд 26, Жаргалан, Халиунд 25, Хөхморьт, Дарив, Дэлгэр, Тайшир, Төгрөг, Шаргад 24 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогт, Тонхилд -12, Есөнбулаг, Цээл, Чандманьд -11, Даривт -10, бусад нутгаар -2-9 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 16-18 градус дулаан, бусад нутгаар 4-15 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн их температур Хөхморьтод 55, Бигэр, Алтайд 54, Тооройд 53, Тайширт 49, Баян-Уул, Халиунд 48, Шаргад 46 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Тонхилд -23, Гуулинд -18, Цогтод -15, бусад нутгаар -4-11 градус хүйтэн байсан байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Тонхилд 5.1 мм, Чандманьд 4.2 мм, Даривт 2.5 мм, Халиунд 2.2 мм, Бугат 2.1 мм, Алтайд 2.0 мм, Тооройд 1.8 мм, Дэлгэрт 1.5 мм, Баян-Уул, Есөнбулагт 1.2 мм, Цээлд 1.0 мм, Төгрөгт 0.8 мм, Тайширт 0.7 мм, Гуулин, Эрдэнэд 0.5 мм, Цогтод 0.2 мм, Хөхморьт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Жаргалан, Шарга, Бигэр сумуудад хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 34 м/с, Шаргад 28 м/с, Есөнбулаг, Цээлд 27 м/с, Тонхилд 26 м/с, Алтайд 24 м/с, Тооройд 22 м/с, Хөхморьт, Дарив, Халиун, Чандмань, Эрдэнэ сумуудад 20 м/с, бусад сумуудад 14-17 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат цухуйлтын үе шат жигдэрсэн байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /