Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 3-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн тойм бичвэр


10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 3-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говь Ажбогд, Тооройд 2 градус дулаан, Хүйс Шарга, Халиуны говь хоолойгоор 7-14 градус хүйтэн, бусад нутгаар 1-7 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Алтайн өвөр говиор 15 градус дулаан, Хүйс Шаргын говь хоолойгоор 7-14 градус дулаан, бусад нутгаар 6-10 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Шаргад 25, Дарив, Дэлгэрт 21, Алтай, Гуулин, Цогтод 20, Тонхил, Тайшир, Халиун, Цээлд 19, Бугат, Жаргаланд 18, бусад нутгаар 10-17 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын дундаж температур Алтай, Тоорой, Бигэр, Цээлд 0-6 градус дулаан бусад нутгаар 1-8 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайн өвөр говь болон нутгийн баруун өмнө талын сумдаар 26-36 градус дулаан, бусад нутгаар 12-22 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Шаргад 31, Дэлгэрт 25, Гуулинд 24, Есөнбулаг, Дарив, Тайширт 23, Цогт, Төгрөгт 22, Халиунд 21, бусад нутгаар 13-20 градус хүйтэн байсан байна.
Энэ арав хоногт Баян-Уулд 1.6 мм, Төгрөг, Эрдэнэд 0.7 мм, Алтай, Цээлд 0.5 мм, Есөнбулаг, Бугатад 0.4 мм, Халиун, Чандманад 0.3 мм, Тонхил, Жаргаланд 0.2 мм, Хөхморьт, Дарив, Тайшир, Шаргад 0.0 мм хур тунадас орсон байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 31 м/с, Цээлд 26 м/с, Шаргад 24 м/с, Алтай, Тонхил, Цогтод 22 м/с, Есөнбулаг , Тоорой, Дарив, Халиунд 20 м/с, Хөхморьт, Тайширт 18 м/с, бусад нутгаар 12-17 м/с салхитай байлаа. 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-7 өдөр байлаа.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал төллөх ажил явагдаж байна. Ихэнх сумдын нутгаар малын тарга хүч болон усан хангамж дунд зэрэг байна. Хөхморьтод 506, Тонхилд 87, Баян-Уулд 437, Тайширт 544, Халиунд 110, Цогтод 63, Цээлд 136, Шаргад 35 мал хорогдсон байна.
Цасны мэдээ:
Нийт нутгийн 20%-д цастай байна. Эрдэнэд 2 см, Баян-Уул, Тайшир, Цогтод 0 см зузаан 5-9 баллын зарим газартаа хайлж мөстсөн цасан бүрхүүлтэй байна.
Хянасан: ЦУОТХ-ийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / Б.Энхжаргал /