Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 3-р сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн тойм бичвэр


10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 3-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говь Ажбогд, Тооройд 0-1 градус дулаан, Хүйс Шарга, Халиуны говь хоолойгоор 13-20 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Алтайн өвөр говиор 10-12 градус дулаан, Хүйс Шаргын говь хоолойгоор 3-10 градус хүйтэн, бусад нутгаар 2-6 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Шаргад 32 градус, Дарив, Дэлгэр, Халиунд 24 градус, Хөхморьтод 23, Гуулин, Тайшир, Төгрөгт 22 градус, Есөнбулагт 21 градус, Бугатад 18 градус, Тонхил, Цогт, Цээлд 17 градус, бусад нутгаар 8-16 градус хүйтэн байна.Хөрсний гадаргын дундаж температур Алтай, Тооройд 3 градус дулаан, Халиун, Шаргын говь хоолойгоор 14-21 градус хүйтэн, бусад нутгаар 2-12 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайн өвөр говь болон нутгийн баруун өмнө талын сумдаар 21-31 градус дулаан, Шаргад 1 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Шаргад -37 градус, Гуулин, Дэлгэрт 29 градус, Тайшир, Төгрөгт 28 градус, Халиун, Даривт 26 градус, Есөнбулаг, Хөхморьт, Жаргаланд 25 градус, бусад нутгаар 12-22 градус хүйтэн байсан байна.
Энэ арав хоногт хур тунадас ороогүй. Нийт нутгаар салхи шуурга бага байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 17 м/с, Алтайд 16 м/с, Есөнбулаг, Тоорой, Баян-Уул, Цогт, Чандмана, Эрдэнэд 14 м/с, бусад нутгаар 5-10 м/с салхитай байлаа. 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-5 өдөр байлаа.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, мал төллөх ажил явагдаж байна. Ихэнх сумдын нутгаар малын тарга хүч болон усан хангамж дунд зэрэг байна. Баян-Уулд 319, Тайширт 560, Халиунд 450, Цогтод 158, Шаргад 36 мал хорогдсон байна.
Цасны мэдээ:
Нийт нутгийн 55%-д цасан бүрхүүлтэй байна. Хөхморьт,Жаргалан, Шаргад 3 см, Тайшир, Цогтод 2 см, Есөнбулаг, Дэлгэрт 1 см, Гуулин, Дарив, Төгрөг, Цээлд 0 см зузаан 5-10 баллын зарим газартаа хайлж мөстсөн цасан бүрхүүлтэй байна.
Хянасан: ЦУОТХ-ийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / Б.Энхжаргал