Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 2-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн тойм бичвэр
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 2-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 7 градус, нутгийн өмнөд хэсгээр 11-13 градус, Шарга, Халиуны говь хоолойгоор 23-28 градус бусад нутгаар 15-22 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Алтай, Тооройд 6 градус, Бигэрт 2 градус, Баян-Уулд 0 градус дулаан, Хөхморьт, Шаргад 13-18 градус, бусад нутгаар 1-9 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Шаргад 35, Халиунд 32, Даривт 31, Хөхморьтод 30, Алтай, Бигэрт 15-18, бусад нутгаар 21-29 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын дундаж температур Алтайн өвөр говиор 4 градус, нутгийн өмнөд хэсгээр 9-13 Шарга, Халиуны говь хоолойгоор 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын хамгийн их температур Шарга, Халиуны хоолойгоор 6-10 градус, Жаргаланд 4 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 24, нутгийн өмнөд хэсгээр 10-13 градус бусад нутгаар 13-16 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Шаргад 38 градус, Халиун, Төгрөгт 34 градус, Тайширт 33 градус, Гуулин, Даривт 32 градус, Хөхморьт, Дэлгэрт 31 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус бусад нутгаар 23-30 градус хүйтэн байсан байна.
Энэ арав хоногт ихэнх нутгаар 1-2 удаа цас орсон ба Алтайд 1.6 мм, Төгрөгт 1.1 мм, Тонхилд 0.9 мм, Гуулинд 0.8 мм, Дарив, Халиунд 0.7 мм, Дэлгэрт 0.6 мм, Цогтод 0.5 мм, Есөнбулаг, Тоорой, Жаргалан, Шарга, Эрдэнэд 0.4 мм, Бугатад 0.2 мм, Чандманад 0.0 мм, хур тунадас орсон байна. Бусад нутгаар хур тунадас ороогүй.
Нийт нутгаар салхи шуурга багатай байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 18 м/с, Тонхил, Алтай, Баян-Уул, Тайширт 12 м/с, бусад сумдад 5-10 м/с салхитай байсан байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Тонхил, Баян-уул, Тайшир, Төгрөг, Халиун сумдад 1-8 хоног мал бэлчээрлээгүй, мөн ихэнх сумдын нутгаар цасан бүрхүүлтэй, хүйтэн байгаагаас Бугатад 469, Хөхморьтод 520, Тонхилд 810, Баян-Уулд 2038, Даривт 170, Тайширт 909, Төгрөгт 929, Халиунд 553, Цээлд 114, Шаргад 469, Гуулинд 84 мал хорогдсон байна.
Цасны мэдээ:
Нийт нутгийн 90%-д цасан бүрхүүл тогтсон. Есөнбулаг, Шарга, Тайширт 5 см, Хөхморьт, Тонхил, Жаргалан, Төгрөг, Халиун, Цээлд 4 см, Баян-Уул, Гуулин, Дарив, Цогтод 3 см, Дэлгэр, Эрдэнэд 2 см, Алтай, Бугат, Чандманад 0 см, зузаан 5-10 баллын цасан бүрхүүлтэй байна. Тоорой, Бигэр суманд цасан бүрхүүлгүй байна. Цасны нягт Есөнбулаг, Жаргалан, Төгрөгт 0.22 г/см3-0.27 г/см3, Халиунд 0.18 г/см3, Тайшир, Шаргад 0.13 г/см3 байна.
Хянасан: ЦУОТХ-ийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / Б.Энхжаргал /