Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 2-р сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн тойм бичвэр


10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 2-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур нутгийн баруун өмнө, өмнө талын сумд Тонхил, Бугат, Алтай, Цогт сумын Баянтоорой, Бигэрийн нутгаар 14-19 градус хүйтэн, бусад нутгаар 20-23 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Дарив, Төгрөгт 0 градус дулаан, Тооройд 1 градус, Баян-Уул, Халиунд 2 градус, Шаргад, 3 градус,бусад нутгаар 4-11 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн бага температур Хөхморьтод 34 градус, Есөнбулаг, Гуулин, Жаргалан, Тайширт 33, Дэлгэр, Цогтод 32 градус, Баян-Уулд 31 градус, бусад нутгаар 23-30 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын дундаж температур Дарив, Тонхил, Бугат, Алтай, Халиун, Цээл сумдын нутгаар 12-19 градус хүйтэн, бусад нутгаар 20-24 градус хүйтэн байна. Хөрсний гадаргын хамгийн их температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 1-11 градус дулаан бусад нутгаар 0-4 градус хүйтэн байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Тайширт -37 градус, Хөхморьт, Баян-Уул, Гуулин, Жаргалан, Цогтод 36 градус, бусад нутгаар 26-35 градус хүйтэн байсан байна.
Энэ арав хоногт бүх нутгаар 1-5 удаа цас орсон ба Есөнбулагт 3.3 мм, Баян-Уулд 2.8 мм, Хөхморьтод 2.3 мм, Бугат, Алтайд 1.9 мм, Дэлгэрт 1.4 мм, Цээлд 1.0 мм, Тайширт 0.8 мм, Эрдэнэ, Жаргаланд 0.7 мм, Гуулин, Төгрөг, Халиунд 0.5 мм, Цогтод 0.3 мм, Дарив, Чандмана, Шаргад 0.2 мм, Тонхил, Тооройд 0.0 мм хур тунадас орсон байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 32 м/с, Шаргад 24 м/с, Есөнбулагт 22 м/с, Тонхилд 20 м/с, бусад сумуудад 14-19 м/с хүрч шуурсан байна. 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 2-8 өдөр байлаа.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Энэ ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлж ажил саатаагүй ба ихэнх сумдын нутгаар малын тарга хүч болон усан хангамж дунд зэрэг байна.
Цасны мэдээ:
Нийт нутгийн 70%-д цасан бүрхүүл тогтсон. Есөнбулаг,Тайширт 5 см, Хөхморьт 4 см, Цээл 3 см, Баян-Уул, Дэлгэр, Халиун, Цогтод 2 см, Ажбогд, Бугат, Гуулинд 1 см, Чандмана, Эрдэнэд 0 см зузаан 5-10 баллын цасан бүрхүүлтэй байна. Бусад нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байна.
Хянасан: ЦУОТХ-ийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / Б.Энхжаргал