Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 12-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2019 оны 12-р сарын хоёрдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2019-12-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 12-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор -11.8-15.0 градус дулаан, бусад нутгаар -8.2-17.8 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Эрдэнэ, Чандмань, Алтайд 2, Тоорой, Бугат, Баян-Уул, Дарив сумуудад 0 градус дулаан байлаа. Агаарын хамгийн бага температур Жаргалан, Тайшир, Дэлгэрт -27, Хөхморьт, Дарив, Цогт, Цээлд -26, Тонхил, Бигэр, Төгрөгт -25, бусад нутгаар -18-24 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор -12-16 градус хүйтэн, бусад нутгаар -14-19 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 9, Тооройд 7, Цээлд 6, Чандманьд 5 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -32, Цогтод -31, Тайширт -30 градус хүйтэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Тонхилд 0.6 мм, Төгрөг, Эрдэнэд 0.4 мм, Есөнбулаг, Баян-Уул сумуудад 0.3 мм, Алтай, Жаргаланд 0.2 мм, Халиунд 0.1 мм, Хөхморьт, Дарив, Чандмань, Шарга сумуудад 0.0 мм хур тунадас орсон байна. Бусад нутгаар хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга багатай байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 21 м/с, Алтай, Баян-Уул, Чандмань, Эрдэнэ сумуудад 14 м/с хүрч шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-4 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: Энэ арав хоногт Есөнбулаг, Цогт, Эрдэнэ сумуудад 2 см, Төгрөг, Халиунд 1 см, Тонхил, Хөхморьт, Баян-Уул, Гуулин тосгон, Жаргалан, Тайшир, Чандмань, Шарга сумуудад 0 см зузаан цастай, нийт нутгийн 40 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт тодорхойлсон газар байхгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /