Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 1-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн тойм бичвэр


10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 1-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур нутгийн баруун өмнө, өмнө талын сумд Тонхил, Бугат, Алтай, Баянтоорой, Бигэрийн нутгаар 11-15 градус хүйтэн, бусад нутгаар 16-24 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Баян-Уулд -1 градус, Тонхил, Баянтоорой, Чандманад -3 градус, Ажбогд, Бугатад -4 градус, Есөнбулаг, Бигэр, Эрдэнэд -5 градус,бусад нутгаар 6-17 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Дэлгэр, Шаргад -34 градус, Гуулинд -33, Есөнбулагт -32, Тайширт -31 градус, Хөхморьт, Төгрөгт -30 градус, бусад нутгаар 18-29 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын дундаж температур нутгийн баруун өмнө өмнө талын сумд Тонхил, Бугат, Алтай, Бигэр, Баянтоорой Чандмана, Эрдэнэ сумдын нутгаар 11-17 градус бусад нутгаар 19-25 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын хамгийн их температур Алтай, Цээлд 7 градус, Тонхил, Баян-Уулд 5, Баянтооройд 4, Бугат, Эрдэнэд 3, Бигэр, Чандманад 1 градус дулаан, байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -37 градус, Шарга, Дэлгэрт -36 градус, Тайширт -35 градус, Есөнбулагт -34 градус, бусад нутгаар -20-33 градус хүйтэн байсан байна.
Энэ арав хоногт Дарив, Баян-Уулд 0.2 мм, Тонхил, Хөхморьт, Шаргад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 16 м/с, Баян-Уулд 14 м/с,Алтай, Тонхил, Цогт, Эрдэнэд 12 м/с бусад сумуудад 6-11 м/с хүрч шуурсан байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Энэ ажилд цаг агаар тохиромжтой нөлөөж ажил саатаагүй ба ихэнх сумдын нутгаар малын тарга хүч болон усан хангамж дунд зэрэг байна.
Цасны мэдээ:
Нийт нутгийн 75%-д цасан бүрхүүл тогтсон. Тайшир 3 см, Есөнбулаг, Гуулин 2 см, Хөхморьт, Дарив, Дэлгэр, Жаргалан, Халиун, Цогт, Цээлд 1 см, Алтай, Тонхил, Баян-Уул, Чандмана, Шаргад 0 см зузаан 5-10 баллын цастай байна. Бусад нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байна.
Хянасан: ЦУОТХ-ийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / Б.Энхжаргал /