Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 7-р сарын нэгдүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм


2019 оны 7-р сарын нэгдүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2019-07-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 7-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 21.7-27.2 градус дулаан, бусад нутгаар 16.8-22.3 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Алтай, Хөхморьтод 33, Халиунд 34, Тооройд 36, Шаргад 37, Бигэрт 39 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогт, Чандмань, Шарга, Эрдэнэд 6, Цээлд 7 градус, бусад нутгаар 8-17 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 30-38 градус дулаан, бусад нутгаар 20-30 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн их температур Халиунд 61, Бигэрт 62, Алтайд 63, Шаргад 64, Тооройд 66 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Есөнбулаг, Цогт, Эрдэнэд 3, бусад нутгаар 5-16 градус дулаан байсан байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Бугатад 10.4мм, Тайширт 10.1мм, Цээлд 8.4мм, Эрдэнэд 6.4мм, Тооройд 6.0мм, Чандманьд 4.0мм, бусад нутгаар 0.0-3.2мм хур тунадас орсон байна.
Харин Төгрөгт хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 25 м/с, Есөнбулаг, Тооройд 23 м/с, Тонхилд 18м/с, Шарга, Чандманьд 16 м/с хүрч хүчтэй шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат цэцэглэлт, үрийн боловсролтын үе шат явагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2019 оны 7 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 64.5 хувьд буюу Есөнбулаг, Бугат, Хөхморьт, Баян-Уул, Бигэр, Гуулин, Жаргалан, Тайшир, Төгрөг, Цогт, Эрдэнэ сумдын нийт нутаг, Тонхил, Шарга сумдын зарим нутгаар хэвийн буюу сайн, харин 35.5 хувьд буюу Алтай, Дарив, Дэлгэр, Цээл, Чандмань сумд, Тоорой тосгоны нийт нутаг, Тонхил, Шарга сумдын зарим нутагт дунд зэрэг үнэлгээтэй гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч / Д.Өнөрзаяа /