Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 10-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2019 оны 10-р сарын гуравдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2019-11-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 10-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 2.6-4.9 градус дулаан, бусад нутгаар -2.8-0.9 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 17, Хөхморьтод 16, Тоорой, Бигэрт 15, Алтай, Баян-Уул, Халиун, Дарив, Тайшир, Төгрөгт 14 градус дулаан байлаа. Агаарын хамгийн бага температур Тонхил, Баян-Уул, Гуулин, Жаргалан, Цогт, Цээлд -16 градус, бусад нутгаар -9-15 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 5-6 градус дулаан, бусад нутгаар 0-4 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 32, Алтай, Шаргад 30 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогт, Жаргаланд -20, Гуулинд -19, Тонхилд -18 градус хүйтэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарч хур тунадас орсон ба Баян-Уулд 0.8 мм, Чандманьд 0.7 мм, Халиунд 0.4 мм, Бугат, Төгрөгт 0.3 мм, Эрдэнэд 0.2 мм, Есөнбулаг, Тонхил, Хөхморьтод 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 34 м/с, Есөнбулагт 27 м/с, Тонхилд 25 м/с, Алтайд 21 м/с, Дарив, Шаргад 20 м/с хүрч шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-9 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат явагдаж дууссан байна.
Цасны мэдээ: Энэ арав хоногт Чандмань сумд 0 см зузаан цастай байсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /