Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 oны 11-р сарын 2-р арав хоногийн тойм бичвэр


2018 оны 11-р сарын хоёрдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2018-11-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2018 оны 11-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолойгоор -7.7- -7.9 градус хүйтэн, бусад нутгаар -9.4- -13.4 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 12, Алтай, Тоорой, Халиунд 7, Бигэр, Даривт 6 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Есөнбулаг, Тайширт -25 градус хүйтэн, Гуулин, Жаргаланд -24 градус хүйтэн, бусад нутгаар -18- -22 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор -5- -8 градус хүйтэн, бусад нутгаар -10- -14 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын хамгийн их температур Шаргад 23 градус, Тооройд 20 градус, Бигэрт 19 градус, Алтайд 18 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Есөнбулаг, Гуулин, Тайширт -28, Чандманьд -27, Төгрөгт -26, Бугат, Тонхил, Баян-Уул, Дарив, Жаргалан, Цогтод -25 градус хүйтэн байсан байна. Нийт нутгаар шөнөдөө өмнөх 10 хоногоос 0-10 градусаар хүйтэрсэн байна.
Энэ арав хоногт Халиунд 1.6 мм, Баян-Уулд 1.0 мм, Жаргаланд 0.8 мм, Есөнбулаг, Цогтод 0.7 мм, Хөхморьтод 0.6 мм, Тонхил, Тайшир, Чандмана, Цээл, Төгрөгт 0.0-0.2 мм хур тунадас орсон байна. Харин бусад нутгаар хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуургатай байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 21 м/с, Есөнбулаг, Алтай, Шаргад 20 м/с, Тонхил, Тоорой, Баян-Уул, Бигэр, Төгрөг, Цээлд 16 м/с, бусад сумуудад 9-14 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-8 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: Халиунд 3 см, Хөхморьтод 1 см, Есөнбулаг, Тонхил, Баян-Уул, Жаргалан, Тайшир Цогт сумуудад 0 см зузаан цастай, 5-9 баллын цасан бүрхүүл тогтсон байна. Бусад нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга /Т.Дэлгэрмаа/
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич /М.Гүнбилэг/