Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 6-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн тойм бичвэр


2018 оны 6-р сарын хоёрдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2018-06-21 Есөнбулаг сум
№ |
Станц харуулын нэр |
Агаарын температур, С |
Хөрсний температур, С |
Тунадас, мм |
Салхи |
Ургамлын мэдээ |
||||||||
Дундаж |
Их |
Бага |
Дундаж |
Их |
Бага |
Хэмжээ |
Өдрийн тоо |
Их хурд |
>10 м/с |
Ургамлын үе шат |
Өндөр, см |
Балл |
||
1 |
Алтай |
17.2 |
26 |
7 |
25 |
63 |
2 |
0.2 |
2 |
22 |
10 |
Хялгана, ерхөг шинэ үе шатгүй |
4 |
3 |
2 |
Ажбогд |
23.4 |
33 |
15 |
29 |
60 |
13 |
8.2 |
2 |
19 |
10 |
Хиаг, дэрс түрүүлэлт |
30 |
3 |
3 |
Бугат |
17.8 |
26 |
8 |
23 |
57 |
5 |
23.7 |
3 |
19 |
8 |
Хялгана шинэ үе шатгүй, таана цухуйлтгүй |
2 |
3 |
4 |
Тонхил |
16.5 |
25 |
9 |
22 |
55 |
8 |
8.8 |
2 |
18 |
8 |
Шаваг, хялгана, баглуур шинэ үе шатгүй |
4 |
3 |
5 |
Тоорой |
26.7 |
36 |
12 |
34 |
64 |
9 |
1.6 |
2 |
20 |
6 |
Хиаг, дэрс шинэ үе шатгүй |
15 |
3 |
6 |
Хөхморьт |
21.9 |
32 |
14 |
30 |
61 |
9 |
0.4 |
1 |
20 |
8 |
Хялгана, хөмүүл шинэ үе шатгүй |
1 |
2 |
7 |
Баян-Уул |
20.6 |
28 |
10 |
30 |
59 |
8 |
4.5 |
3 |
16 |
3 |
Хялгана, таана шинэ үе шатгүй |
2 |
3 |
8 |
Бигэр |
25.5 |
34 |
16 |
31 |
60 |
- |
0.0 |
1 |
10 |
1 |
Таана, хялгана шинэ үе шатгүй |
4 |
2 |
9 |
Гуулин |
21.3 |
29 |
6 |
32 |
59 |
4 |
- |
- |
9 |
- |
Хялгана шинэ үе шатгүй |
3 |
2 |
10 |
Дарив |
21.9 |
31 |
9 |
28 |
62 |
- |
1.0 |
2 |
12 |
4 |
Таана, бударгана шинэ үе шатгүй |
5 |
2 |
11 |
Дэлгэр |
21.8 |
31 |
4 |
29 |
55 |
7 |
- |
- |
12 |
1 |
Хялгана, таана шинэ үе шатгүй |
2 |
2 |
12 |
Жаргалан |
21.3 |
30 |
6 |
31 |
49 |
4 |
0.6 |
1 |
12 |
2 |
Хялгана, баглуур шинэ үе шатгүй |
5 |
3 |
13 |
Тайшир |
22.5 |
30 |
8 |
32 |
60 |
7 |
0.7 |
1 |
12 |
2 |
Хялгана залаалалт, баглуур шинэ үе шатгүй |
3 |
2 |
14 |
Төгрөг |
23.0 |
30 |
14 |
32 |
59 |
- |
6.3 |
3 |
16 |
2 |
Хялгана, таана шинэ үе шатгүй |
4 |
4 |
15 |
Халиун |
24.2 |
35 |
14 |
35 |
57 |
16 |
0.8 |
1 |
14 |
4 |
Хялгана, таана шинэ үе шатгүй |
10 |
4 |
16 |
Цогт |
14.7 |
25 |
4 |
29 |
59 |
-2 |
2.0 |
3 |
14 |
4 |
Хялгана, таана шинэ үе шатгүй |
1 |
3 |
17 |
Цээл |
20.0 |
27 |
8 |
28 |
57 |
8 |
7.6 |
2 |
17 |
3 |
Таана цухуйлт, хялгана шинэ үе шатгүй |
3 |
2 |
18 |
Чандмань |
18.2 |
27 |
8 |
28 |
61 |
3 |
6.0 |
1 |
14 |
3 |
Таана, хялгана шинэ үе шатгүй |
3 |
2 |
19 |
Шарга |
27.8 |
37 |
14 |
36 |
64 |
11 |
4.0 |
1 |
20 |
6 |
Ширэг улалж шинэ үе шатгүй |
4 |
4 |
20 |
Эрдэнэ |
15.7 |
24 |
6 |
24 |
53 |
3 |
1.6 |
2 |
9 |
- |
Ерхөг, хялгана шинэ үе шатгүй |
2 |
2 |
10 хоногийн тойм бичвэр:
Говь-Алтай аймгийн нутгаар 2018 оны 6-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолойгоор өдөртөө 24.2-27.8 градус дулаан, шөнөдөө 12-16 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 13.4-21.9 градус дулаан, шөнөдөө 4-15 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 37, Тоорой 36, Халиунд 35, Бигэр 34, Алтай 33, Хөхморьтод 32 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Дэлгэр, Цогтод 4, Эрдэнэ, Жаргаланд 6 градус дулаан байсан байна. Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор өдөртөө 31-36 градус дулаан, шөнөдөө 9-10 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 22-32 градус дулаан, шөнөдөө 3-9 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн их температур Шарга, Тооройд 64, Есөнбулагт 63, Даривт 62, Хөхморьт, Чандманьд 61, Алтай, Бигэр, Тайширт 60 градус хүрч халсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод -2 градус хүйтэн, Есөнбулагт 2 градус дулаан байсан байна. Нийт нутгаар өмнөх 10 хоногоос 0-5 градусаар дулаарсан байна. Энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Бугатад 23.7 мм, Тонхилд 8.8 мм, Алтайд 8.2 мм, Цээлд 7.6 мм, Төгрөгт 6.3 мм, Чандманьд 6.0 мм, Баян-Уулд 4.5 мм, Шаргад 4.0 мм, Цогтод 2.0 мм, Эрдэнэ, Тоорой тосгонд 1.6 мм, Даривт 1.0 мм, Халиунд 0.8 мм,Тайширт 0.7 мм, Жаргаланд 0.6 мм, Хөхморьтод 0.4 мм, Есөнбулагт 0.2 мм, Бигэрт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Дэлгэр сумд хур тунадас ороогүй байна.
Салхи шуурганы хувьд нийт нутгаар салхи шуурга ихтэй. Есөнбулагт 22 м/с, Тоорой тосгон, Хөхморьт, Шарга сумуудад 20 м/с, Бугат, Алтайд 19 м/с, Тонхилд 18 м/с, бусад сумуудад 10-17 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2018 оны 6 дугаар сарын 21-ний байдлаар нийт нутгийн 17.1 хувьд буюу Халиун, Төгрөг, Шарга сумуудын нутгаар хэвийн, 40.8 хувьд буюу Есөнбулаг, Алтай, Бугат, Тонхил, Тоорой тосгон, Баян-Уул, Жаргалан, Цогт сумуудад дунд, 42.1 хувь буюу Хөхморьт, Бигэр, Гуулин тосгон, Дэлгэр, Дарив, Тайшир, Чандмань, Цээл, Эрдэнэ сумуудад муу үнэлгээтэй гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга /Т.Дэлгэрмаа/
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич /М.Гүнбилэг/