Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 12-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн тойм бичвэр


10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2018 оны 12-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолойгоор -10-15 градус хүйтэн, бусад нутгаар -17-22 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Алтай, Тонхил, Тоорой, Төгрөгт -2 градус, Баян-Уул, Цогт, Цээл, Чандмана, Эрдэнэд -3 градус, Бигэрт -4 градус, Бугат, Есөнбулагт –5 градус , бусад нутгаар -9-12 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн бага температур Тайширт -33 градус, Дэлгэр, Гуулинд -32 градус, Жаргаланд -31 градус, Шарга, Чандманад -30 градус, бусад нутгаар -22-29 градус хүйтэн байна. Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор -11-16 градус хүйтэн, бусад нутгаар -17-24 градус хүйтэн байлаа.Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 6 градус, Бигэрт 5 градус, Тоорой, Тонхилд 4 градус, Цээлд 1 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Тайширт -36 градус, Гуулинд -35 градус, Төгрөг, Дэлгэрт -34 градус, Жаргалан, Чандманад -33 градус, бусад нутгаар -24-32 градус хүйтэн байсан байна. Нийт нутгаар өмнөх 10 хоногоос хүйтний эрч суларсан байна. Энэ арав хоногт Баян-Уулд 1.6 мм, Тайширт 1.3 мм, Гуулинд 1.2 мм, Алтайд 1.1 мм, Есөнбулагт 0.8 мм, Цогтод 0.6 мм, Тоорой, Цээлд 0.5 мм, Чандманад 0.4 мм, Дэлгэр, Хөхморьтод 0.3 мм, Жаргаланд 0.2 мм, Бигэрт 0.1 мм, Шарга, Эрдэнэд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад нутгаар хур тунадас ороогүй байна. Нийт нутгаар салхи шуурга багатай байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 24 м/с, Есөнбулагт 19 м/с, Тонхилд 15 м/с, Цээлд 14 м/с, бусад сумуудад 4-12 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-4 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ:
Нийт нутгийн 65%-д цасан бүрхүүл тогтсон. Алтай 4 см, Баян-Уул, Тайширт 3 см, Есөнбулаг, Дэлгэрт 2 см, Тоорой, Хөхморьт, Жаргалан, Гуулин, Цогт, Цээлд 1 см, Төгрөг, Шарга сумуудад 0 см зузаан 5-10 баллын цастай байна. Бусад нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / Б.Энхжаргал /