Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 11-р сарын 3-р арав хоногийн тойм бичвэр


10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2018 оны 11-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолойгоор -6.4- -10.6 градус хүйтэн, бусад нутгаар -5.1- -12.2 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Алтайд 8, Төгрөг, Даривт 7 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байлаа. Агаарын хамгийн бага температур Даривт -26 градус хүйтэн, Дэлгэрт -24 градус хүйтэн, бусад нутгаар -18- -22 градус хүйтэн байсан байна.Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор -5- -8 градус хүйтэн, бусад нутгаар -6- -14 градус хүйтэн байлаа.Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 15 градус, Төгрөг, Халиунд 14 градус, Бугат, Цээлд 13 градус, Бигэрт 12 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Даривт -28, Гуулин, Тайширт -27, Дэлгэр, Тайширт -26, Цогтод -25 градус хүйтэн байсан байна. Нийт нутгаар шөнөдөө өмнөх 10 хоногоос хүйтрээгүй байна.Энэ арав хоногт Гуулинд 0.7 мм, Дэлгэрт 0.3 мм, Есөнбулагт 0.2 мм, Цээл, Цогтод 0.0 мм, хур тунадас орсон байна. Харин бусад нутгаар хур тунадас ороогүй байна. Нийт нутгаар салхи шуургатай байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 41 м/с, Тонхилд 30 м/с, Есөнбулагт 29м/с, Цээлд 28 м/с,Тооройд 27 м/с, Шаргад 24м/с, Алтайд 23м/с, Хөхморьтод 20 м/с, бусад сумуудад 13-18 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-8 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: Цогт, Гуулинд 0 см зузаан цастай, 1-4 баллын цасан бүрхүүл тогтсон байна. Бусад нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга /Т.Дэлгэрмаа/
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич /Б.Энхжаргал