Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 11 дүгээр сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн тойм бичвэр


2018 оны 11-р сарын нэгдүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2018-11-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2018 оны 11-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолойгоор -2.4--3.4 градус дулаан, бусад нутгаар -3.3- -8.3 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Бигэр, Шаргад 12, Даривт 11, Тоорой, Төгрөгт 10 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Гуулинд -19, Есөнбулаг, Бугат, Тайшир, Цогт сумуудад -18 градус хүйтэн, Тонхил, Дэлгэр сумуудад -17 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор -1--4 градус хүйтэн, бусад нутгаар -3—9 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын хамгийн их температур Шаргад 23 градус, Тооройд 22 градус, Төгрөгт 21, Даривт 20 градус хүрсэн бол хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулин, Тайширт -22, Есөнбулаг, Тонхил, Цогтод -21 градус, Бугат, Дэлгэрт -20 градус хүйтэн байсан байна. Нийт нутгаар шөнөдөө өмнөх 10 хоногоос 0-10 градусаар хүйтэрсэн байна.
Энэ арав хоногт Цээлд 0.4 мм, Цогт, Есөнбулагт 0.2 мм хур тунадас орсон байна. Харин бусад нутгаар хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 30 м/с, Шаргад 20 м/с, Алтай, Тонхилд 18 м/с, Есөнбулагт 17 м/с, бусад сумуудад 7-16 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-8 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн зуншлагын байдал буюу бэлчээрийн ургамлын ургалт 2018 оны 11 дүгээр сарын 11-ний байдлаар нийт нутгаар ургамал хатаж хагдарч, ургамлын ургалтын үе шат дууссан байна.
Цасны мэдээ: Цогтод 1 см, Цээлд 0 см зузаан цастай, 5-9 баллын цасан бүрхүүл тогтсон байна. Бусад нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга /Т.Дэлгэрмаа/
Тойм бичсэн:
ХААЦУ хариуцсан ерөнхий технологич /М.Гүнбилэг/