Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Говь-Алтай аймгийн зудын эрсдэлийн зураг


Говь-Алтай аймгийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40 гаруй хувьд их (нэн их 10.8%, их 34.2%), 40 гаруй хувьд (37.8%) нь дунд зэрэг, 20 гаруй хувьд (17.2%) бага эрсдэлтэй гарлаа.
Говь-Алтайн аймгийн зудын эрсдэлийн зургаас харахад Есөнбулаг сумын Есөнбулаг, Рашаант, Халиун сумын Олонбулаг, Гүү бариач, Төгрөг сумын Төгрөгийн эх, Мааньт, Цээл сумын Баянгол, Тонхил сумын Алтайн-Оргил, Дэлгэр сумын Гуулин тосгон, Баян-Уул сумын Чандмань хайрхан, Цогт сумын Баян-Өндөр, Бигэр сумын Мянгаа багуудын нутагт зудын эрсдэл нэн их, Жаргалан сумын Бүрэн, Завхангол, Тээл, Дэлгэр сумын Баянбуурал, Баянхайрхан, Баян-Өндөр, Баянхонгор, Бигэр сумын Эх булаг, Буудай, Урт, Хүрэмт, Тонхил сумын Зүйл, Тамч, Бүс-Уул, Алтансоёмбо, Цээл сумын Дэрстэй, Жаргалт, Бүрэн, Цогт сумын Баян-Улаан, Рашаант, Төгрөг, Далан, Гэгээт, Хөхморьт сумын Хүйсийн говь, Цоохор нуур, Сангийн далай, Баян-Уул сумын Баянговь, Баянхайрхан, Баянбогд, Шарга сумын Улаантуг, Сондуулт, Баянгол, Дарив сумын Жавхлант, Төгрөг сумын Цагаанхайрхан, Тунгалаг, Халиун сумын Сүүж, Чацран, Бугат сумын Биж, Ферм, Чандмань сумын Чандмань-Уул, Тайшир сумын Галуут, Есөнбулаг сумын Наран багуудын нутагт их эрсдэлтэй гарсан байна.
Харин Чандмань сумын ихэнх нутаг, Тайшир сумын Далан, Хуримт, Эрдэнэ сумын Цэцэгнуур, Өлзийт, Цагаан-Уул, Алтай сумын Урт, Баян-Овоо, Бугат сумын Сүж, Гаханч, Цогт сумын Баянтоорой, Дарив сумын Ихэс, Хужирт, Шарга сумын Хамтын хүч, Баян-Уул сумын Алтангадас, Хөхморьт сумын Завхангол, Төгрөг сумын Хүрэнгол багуудын нутагт дунд эрсдэлтэй, бусад нутгаар бага эрсдэлтэй гарсан байна.