Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Говь-Алтай аймгийн 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын зураг
Говь-Алтай аймгийн 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын зураг
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 2017-2018 ОНЫ
ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Зуншлагын байдал 2017 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 8 орчим хувьд хэвийн, 42 гаруй хувьд дунд, 50 гаруй хувьд муу байв. Энэ зун ихэнх нутгаар 7 дугаар сарын сүүлч хүртэл зуншлага муу байсан боловч 8 дугаар сар гарсаар бороо ахиу орж нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал
Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:
12% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
4% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
24% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
14% нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
46% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.
Өөрөөр хэлбэл нутгийн 16 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 84 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна.
Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Говь-Алтайн Баян-Уул, Жаргалан, Шарга, Халиун сумдын нийт нутаг, Есөнбулаг, Дэлгэр, Тайшир, Бигэр, Цээл, Чандмань, Цогт, Төгрөг, Тонхил, Хөх морьт, Дарив сумын ихэнх нутгууд орж байна.
Бэлчээрийн даац ийнхүү ихэнх нутгаар муу гарсан тул хадлан өвс бэлтгэх, тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг зөвлөж байна.
Энэ жил Говь-Алтай àéìãèéí èõýíõ ñóì, багийн нутгаар зуншлага муу байсан нь бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.
Говь-Алтайн аймгийн Баян-Уул, Жаргалан, Шарга, Халиун сумдын нийт нутаг, Есөнбулаг, Дэлгэр, Тайшир, Бигэр, Цээл, Чандмань, Цогт, Төгрөг, Тонхил, Хөхморьт, Дарив сумын ихэнх багуудад даац олон дахин хэтэрсэн, Дарив сумын Ихэс, Жавхлант, Тонхил сумын Зүйл, Тамч, Хөхморьт сумын Хүйсийн говь, Бугат сумын Ферм, Цогт сумын Баян-Өндөр, Бигэр сумын Буудай, Чандмань сумын Чандмань-Уул, Дэлгэр сумын Баянхайрхан, Төгрөг сумын Цагаанхайрхан багуудад 3-5 дахин хэтэрсэн, Чандмань сумын Хүрхрээ, Өлзийбулаг, Эрдэнэ-Уул, Цогт сумын Рашаант, Баян-Улаан, Далан, Дэлгэр сумын Баянбуурал, Баян-Өндөр, Төгрөг сумын Төгрөгийн эх, Тунгалаг, Цээл сумын Дэрстэй, Жаргалт, Тонхил сумын Бүс-Уул, Хөхморьт сумын Завхангол, Дарив сумын Хужирт, Бигэр сумын Урт, Есөнбулаг сумын Есөнбулаг багуудын íóòãààð даац 1-3 дахин õýòýð÷ ãàðëàà.
Хянасан: ÓÖÓÎØГ-ын äàðãà /Ц.Эрдэнэбаяр/
ХААЦУ-ын инженер /М.Гүнбилэг/
2017-08-23