2019 оны 6-р сарын 2-р 10 хоног

Есөнбулаг сумын агаарын бохирдолын төлөв байдлын тойм

2019 оны 6 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн агаарын чанарын шинжилгээний дүнг өмнөх 10 хоногийн  дундаж дүнтэй  харьцуулахад агаар дахь хүхэрлэг хийн агууламж 0,002мг/м3 хэвийн, азотын давхар ислийн агууламж 0,001мг/м3 буурсан байна. Хотын хэмжээнд агаар дахь хүхэрлэг хийн арав хоногийн дундаж агууламж 0,002мг/м3, хамгийн их агууламж 0,003мг/м3, азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 0,012мг/м3,хамгийн их агууламж 0,028мг/м3 -д хүрч АЧС-аас/ агаарын чанарын стандарт/ давсан тохиолдол ажиглагдаагүй байна.

Хэмжилтийн дүнг 6 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар графикаар авч үзвэл бохирдолгүй байлаа.