2019 оны 5-р сарын 2-р 10 хоног

Есөнбулаг сумын агаарын төлөв байдлын тойм

2019 оны 5 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн агаарын чанарын шинжилгээний дүнг өмнөх 10 хоногийн  дундаж дүнтэй  харьцуулахад агаар дахь хүхэрлэг хийн агууламж 0,002мг/м3 буурсан, азотын давхар ислийн агууламж 0,009мг/м3 буурсан байна. Хотын хэмжээнд агаар дахь хүхэрлэг хийн арав хоногийн дундаж агууламж 0,005мг/м3, хамгийн их агууламж 0,014мг/м3, азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 0,014мг/м3,хамгийн их агууламж 0,019мг/м3 -д хүрч АЧС-аас/ агаарын чанарын стандарт/ давсан тохиолдол ажиглагдаагүй байна.

Хэмжилтийн дүнг 5 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар графикаар авч үзвэл бохирдолгүй байлаа.