2019 оны 5-р сарын 1-р 10 хоног

Есөнбулаг сумын агаарын төлөв байдлын тойм

2019 оны 5 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн агаарын чанарын шинжилгээний дүнг өмнөх 10 хоногийн  дундаж дүнтэй  харьцуулахад агаар дахь хүхэрлэг хийн агууламж 0,004мг/м3 буурсан, азотын давхар ислийн агууламж 0,004мг/м3 өссөн байна.Хотын хэмжээнд агаар дахь хүхэрлэг хийн арав хоногийн дундаж агууламж 0,007мг/м3, хамгийн их агууламж 0,018мг/м3, азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 0,023мг/м3,хамгийн их агууламж 0,060мг/м3 -д хүрч АЧС-аас/ агаарын чанарын стандарт/  давсан тохиолдол ажиглагдаагүй байна.

Хэмжилтийн дүнг 5 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар графикаар авч үзвэл бохирдолгүй байлаа.