2019 оны 4-р сарын 3-р 10 хоног

Есөнбулаг сумын агаарын төлөв байдлын тойм

2019 оны 4 дүгээр сарын гуравдугаар арав хоногийн агаарын чанарын шинжилгээний дүнг өмнөх 10 хоногийн  дундаж дүнтэй  харьцуулахад агаар дахь хүхэрлэг хийн агууламж 0,006мг/м3 буурсан, азотын давхар ислийн агууламж 0,004мг/м3 өссөн байна. Хотын хэмжээнд агаар дахь хүхэрлэг хийн арав хоногийн дундаж агууламж 0,011мг/м3, хамгийн их агууламж 0,025мг/м3, азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 0,019мг/м3,хамгийн их агууламж 0,039мг/м3 -д хүрч АЧС-аас/ агаарын чанарын стандарт/  давсан тохиолдол ажиглагдаагүй байна.

Хэмжилтийн дүнг 4 дүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар графикаар авч үзвэл бохирдолтой бага байлаа.