2019 оны 10-р сарын 1-р 10 хоног

Есөнбулаг сумын агаарын бохирдолын төлөв байдлын тойм

2019 оны 10 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн агаарын чанарын шинжилгээний дүнг өмнөх 10 хоногийн  дундаж дүнтэй  харьцуулахад агаар дахь хүхэрлэг хийн агууламж 0,002 мг/м3 буурсан, азотын давхар ислийн агууламж 0,001мг/м3 буурсан байна. Хотын хэмжээнд агаар дахь хүхэрлэг хийн арав хоногийн дундаж агууламж 0,008 мг/м3, хамгийн их агууламж 0,014 мг/м3, азотын давхар ислийн арав хоногийн дундаж агууламж 0,020 мг/м3,хамгийн их агууламж 0,031 мг/м3 -д хүрч АЧС-аас /агаарын чанарын стандарт/  давсан тохиолдол ажиглагдаагүй байна.

Хэмжилтийн дүнг 10 дугаар сарын  нэгдүгээр арав хоногийн байдлаар графикаар авч үзвэл агаарын бохирдолгүй байна.