2020 оны 5-р сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр

2020 оны 5-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм

2020-05-11                                                                                                               Есөнбулаг сум

10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 5-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 14.1-16.6 градус дулаан, бусад нутгаар 6.1-11.6 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шарга, Тооройд 31, Бигэрт 30, Алтайд 27, Хөхморьт, Даривт 26, Дэлгэр, Төгрөг, Халиунд 25, бусад сумуудад 19-24 градус дулаан байлаа.

Агаарын хамгийн бага температур Төгрөг, Цогтод -7, Есөнбулагт -6, Тонхил, Гуулин, Дэлгэр, Цээл сумуудад -5, бусад нутгаар -0-4 градус хүйтэн байлаа.

Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 21-23 градус дулаан, бусад нутгаар 14-20 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Бигэрт 57, Алтай, Тооройд 54,  Даривт 53, Халиунд 50, бусад сумуудад 38-48 градус байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Эрдэнэд -13, Цогт -12, Тонхилд -10, Гуулинд -9, Есөнбулагт -8 градус хүйтэн байна.

Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарч хур тунадас орсон ба Есөнбулагт 6.6 мм, Баян-Уулд 5.0 мм, Төгрөгт 4.7 мм, Тонхилд 2.3 мм, Бугат, Хөхморьтод 1.0-1.1 мм, Шаргад 0.8 мм, Дарив, Тайширт 0.5 мм, Халиунд 0.3 мм, Дэлгэрт 0.0 мм хур тунадас орсон байна.

Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 28 м/с, Есөнбулагт 22 м/с, Тоорой тосгонд 21 м/с, Тонхил, Шарга, Цээлд 20 м/с, Тайшир, Төгрөг, Цогтод 18 м/с, бусад сумуудад 14-16 м/с хүрч шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.

Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.

Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.

Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн ихэнх сумуудад ургамал цухуйлтын үе шат явагдаж байна.

Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга                              / Т.Дэлгэрмаа /    

Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич                       / М.Гүнбилэг /