2019 оны 9 дүгээр сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр

2019 оны 9-р сарын гуравдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2019-10-01                                                                                                               Есөнбулаг сум

10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 9-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 20.0-21.6 градус дулаан, бусад нутгаар 10.7-19.6 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 32, Тооройд 30 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Тонхилд 1, Цогт, Цээл, Гуулин, Дэлгэрт 2 градус, бусад нутгаар 3-12 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор        24-26 градус дулаан, бусад нутгаар 14-22 градус дулаан байлаа.

Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 53, Шаргад 49, Алтай, Бигэрт 47, Баян-Уулд 45 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Эрдэнэ, Цогтод -2, Гуулин, Тонхил, Бугатад -1 градус хүйтэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарч хур тунадас орсон ба Тонхилд 0.1 мм, Есөнбулаг, Төгрөгт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Есөнбулагт 28 м/с, Тонхилд 24 м/с, Бугатад 22 м/с, Даривт 20 м/с хүрч шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.

Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат хаталт хагдралтын үе шат явагдаж байна.
Говь-Алтай аймгийн зуншлагын байдал буюу бэлчээрийн ургамлын ургалт 2019 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар ихэнх нутгаар ургамал хатаж хагдарч, ургамлын ургамлтын үе шат дуусч байна.

Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга                              / Т.Дэлгэрмаа /    
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич                       / М.Гүнбилэг /