2019 оны 8 дугаар сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр

2019 оны 8-р сарын хоёрдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм

2019-08-21                                                                                                               Есөнбулаг сум

10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 8-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 22.1-25.3 градус дулаан, бусад нутгаар 15.0-22.0 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 37, Тооройд 35, Халиун, Бигэрт 34, Алтайд 33 градус дулаан байлаа.

Агаарын хамгийн бага температур Цогт, Есөнбулагт 3, Тонхил, Баян-Уул, Гуулинд 4, Дэлгэр, Чандманьд 5 градус, бусад нутгаар 6-13 градус дулаан байлаа.

Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор  32-35 градус дулаан, бусад нутгаар 21-31 градус дулаан байлаа.

Хөрсний гадаргын хамгийн их температур Тоорой, Шаргад 63, Бигэрт 62, Халиунд 61, Алтайд 60 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Есөнбулаг, Цогтод -1, Гуулин, Чандманьд 1, Бугат, Тонхил, Баян-Уулд 2 градус дулаан байна.

Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Баян-Уулд 7.0 мм,  Хөхморьтод 6.2 мм, Төгрөгт 4.6 мм, Жаргаланд 2.8 мм, Даривт 2.3 мм, Тайширт 1.8 мм, Есөнбулагт 1.6 мм, Шаргад 1.0 мм, Тонхилд 0.9 мм, Гуулин тосгонд 0.3 мм, Цогт, Дэлгэрт 0.2 мм, Эрдэнэд 0.1 мм, Цээл, Халиунд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Алтай, Бугат, Тоорой, Бигэр, Чандманьд 0.0 мм хур тунадас ороогүй байна.

Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Алтайд 22 м/с, Есөнбулаг, Тооройд 20 м/с, Бугатад 18 м/с, Тонхил, Чандманьд 16 м/с хүрч шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.

Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.

Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат цэцэглэлт, үрийн боловсролтын үе шат явагдаж байна.

Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2019 оны 8 дугаар сарын 21-ний байдлаар нийт нутгийн 36.8 хувьд буюу Хөхморьт, Баян-Уул, Бигэр,  Дэлгэр, Жаргалан, Эрдэнэ сумдын нийт нутаг, Тонхил, Дарив сумын зарим нутгаар хэвийн буюу сайн, харин 63.2 хувьд буюу Есөнбулаг, Алтай, Бугат, Тоорой, Гуулин, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Чандмань, Шарга сумуудын нийт нутгаар, Тонхил, Дарив сумын зарим нутагт дунд зэрэг үнэлгээтэй гарсан байна.

Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга                              / Т.Дэлгэрмаа /    

Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич                       / М.Гүнбилэг /