2019 оны 7 дугаар сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр

2019 оны 7-р сарын гуравдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм

2019-08-01                                                                                                               Есөнбулаг сум

10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 7-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 22.4-24.0 градус дулаан, бусад нутгаар 13.9-20.6 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 35, Халиун, Тооройд 34, Бигэрт 33, Жаргалан, Халиунд 32 градус дулаан байлаа.

Агаарын хамгийн бага температур Эрдэнэ, Гуулин тосгонд 2, Тонхилд 4, Есөнбулаг, Чандманьд 5 градус, бусад нутгаар 6-13 градус дулаан байлаа.

Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 32-34 градус дулаан, бусад нутгаар 18-31 градус дулаан байлаа.

Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 63, Алтайд 62, Халиун, Бигэрт 61, Шаргад 60 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Эрдэнэ, Гуулин тосгонд 1, Есөнбулагт 2, Дэлгэр, Чандманьд 3 градус, бусад нутгаар 4-12 градус дулаан байсан байна.

Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Тонхилд 16.4 мм, Баян-Уулд 15.1 мм, Даривт 12.1 мм, Халиунд 11.2 мм, Төгрөгт 7.5 мм, Шаргад 7.0 мм, Дэлгэрт 6.7 мм, Хөхморьтод 6.4 мм, Цогтод 4.2 мм, Чандманьд 1.4 мм, Есөнбулагт 1.9 мм, Алтай, Гуулин тосгон, Жаргалан, Тайширт 0.3-0.4 мм, Бугатад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Тоорой тосгон, Бигэр, Цээл, Эрдэнэ сумуудад хур тунадас ороогүй байна.

Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 28 м/с, Алтайд 23 м/с, Тооройд 21 м/с, Шарга, Есөнбулагт 20 м/с, Тонхилд 18 м/с хүрч хүчтэй шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.

Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.

Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат цэцэглэлт, үрийн боловсролтын үе шат явагдаж байна.

Ургацын мэдээ: Ургацын мэдээг авч үзвэл 0.2-2.9 ц/га ургацтай байна.

Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2019 оны 7 дугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 60.5 хувьд буюу Есөнбулаг, Хөхморьт, Баян-Уул, Бигэр, Гуулин, Дэлгэр, Тайшир, Төгрөг, Цогт, Шарга, Эрдэнэ сумдын нийт нутаг, Тонхил сумдын зарим нутгаар хэвийн буюу сайн, харин 39.5 хувьд буюу Алтай, Бугат, Тоорой, Дарив, Жаргалан, Халиун, Цээл, Чандмань сумд, Тонхил сумын зарим нутагт дунд зэрэг үнэлгээтэй гарсан байна.

Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга                              / Т.Дэлгэрмаа /    

Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич                       / М.Гүнбилэг /