2019 оны 7 дугаар сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр

2019 оны 7-р сарын хоёрдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2019-07-21                                                                                                               Есөнбулаг сум

10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 7-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 22.5-26.6 градус дулаан, бусад нутгаар 14.1-21.7 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 39, Халиун, Тооройд 35, Жаргалан, Бигэрт 34, Төгрөг, Алтайд 32 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогт, Эрдэнэд 5, Есөнбулагт 6, Гуулин тосгон, Чандманьд 7 градус, бусад нутгаар 8-15 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 29-36 градус дулаан, бусад нутгаар 22-31 градус дулаан байлаа.

Хөрсний гадаргын хамгийн их температур Шаргад 64, Тооройд 63, Халиунд 61,  Алтайд 60, Баян-Уул, Дарив, Төгрөг, Цээл сумуудад 59 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Эрдэнэд 0, Есөнбулаг, Гуулин тосгон, Цогт сумуудад 3 градус, бусад нутгаар 6-14 градус дулаан байсан байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Хөхморьтод 29.8 мм, Эрдэнэд 27.0 мм, Гуулин тосгонд 21.2 мм, Даривт 17.5 мм, Тайширт 16.2 мм, Бигэрт 15.3 мм, Цогтод 12.0 мм, Баян-Уул, Дэлгэрт 11.6 мм, Бугат, Тонхилд 8.8-9.0 мм, Шаргад 7.4 мм, бусад нутгаар 1.0-5.6 мм  хур тунадас орсон байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 21 м/с, Есөнбулагт 18 м/с, Алтай, Тооройд 17 м/с, Хөхморьт, Тайширт 16 м/с хүрч хүчтэй шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.

Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат цэцэглэлт, үрийн боловсролтын үе шат явагдаж байна.

Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2019 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 69.7 хувьд буюу Есөнбулаг, Бугат, Хөхморьт, Баян-Уул, Бигэр, Гуулин, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Цогт, Эрдэнэ сумдын нийт нутаг, Тонхил, Шарга сумдын зарим нутгаар хэвийн буюу сайн, харин 30.3 хувьд буюу Алтай, Дарив, Халиун, Цээл, Чандмань сумд, Тоорой тосгоны нийт нутаг, Тонхил, Шарга сумдын зарим нутагт дунд зэрэг үнэлгээтэй гарсан байна.


Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга                              / Т.Дэлгэрмаа /    
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич                       / М.Гүнбилэг /