2019 оны 6 дугаар сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр

2019 оны 6-р сарын хоёрдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2019-06-21                                                                                                               Есөнбулаг сум

10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 6-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолойгоор 22.3-25.3 градус дулаан, бусад нутгаар 12.9-22.6 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 37, Халиунд 35, Тооройд 34, Хөхморьт, Бигэр, Жаргаланд 32 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Эрдэнэ, Цогтод 3, Тонхил, Чандманьд 5, бусад нутгаар 6-14 градус дулаан байна.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор        31-34 градус дулаан, бусад нутгаар 21-30 градус дулаан байлаа.

Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 63, Шаргад 62, Халиун, Дарив, Алтай сумд 60 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод -1, Гуулин, Эрдэнэд 2, бусад нутгаар 3-10 градус дулаан байсан байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба
Цогтод 29.0 мм, Гуулинд 28.4 мм, Тайширт 22.3 мм, Хөхморьтод 18.2 мм, Дэлгэрт 17.4 мм, Бугатад 16.1 мм, Цээлд 16.0 мм, Даривт 14.3 мм, Есөнбулагт 14.1 мм, Жаргаланд 13.7 мм, Эрдэнэд 12.4 мм, Бигэрт 10.1 мм, Шаргад 10.0 мм, Тонхилд 7.5 мм, Халиунд 6.3 мм, Алтайд 5.8 мм, Баян-Уулд 5.6 мм, Чандманьд 4.7 мм,  Тооройд 4.4 мм, Төгрөгт 3.5 мм хур тунадас орсон байна. Хур тунадас ороогүй газар байхгүй байна. 
 Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Шаргад 20 м/с, Есөнбулагт 19 м/с, Бугат, Алтайд 18 м/с, бусад сумуудад 12-16 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-9 өдөр байлаа.

Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат залаалалт, бундуйжилт, түрүүлэлтийн үе шат жигдэрсэн, зарим нутгаар цэцэглэлтийн үе шат явагдаж байна. Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2019 оны 6 дугаар сарын 21-ний байдлаар нийт нутгийн 46.0 хувьд буюу Есөнбулаг, Бугат, Хөхморьт, Баян-Уул, Бигэр, Гуулин, Төгрөг, Шарга сумуудын нийт нутаг, Тонхил сумын зарим нутгаар хэвийн буюу сайн, 54.0 хувьд буюу Алтай, Тоорой тосгон, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Халиун, Цогт, Цээл, Чандмань сумуудын нийт нутаг, Тонхил сумын зарим нутагт дунд зэрэг үнэлгээтэй гарсан байна.

Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга                                     / Т.Дэлгэрмаа /    
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич                       / М.Гүнбилэг /