2019 оны 6 дугаар сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр

2019 оны 6-р сарын нэгдүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм 2019-06-11                                                                                                               Есөнбулаг сум

10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 6-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолойгоор 19.6-24.4 градус дулаан, бусад нутгаар 13.6-19.4 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 35, Тооройд 33, Хөхморьтод 31 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Гуулин, Эрдэнэд 1, Есөнбулаг, Цогтод 2, Баян-Уул, Цээлд 3, бусад нутгаар 4-11 градус дулаан байна.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор        32-34 градус дулаан, бусад нутгаар 19-30 градус дулаан байлаа.

Хөрсний гадаргын хамгийн их температур Хөхморьтод 64, Тооройд 62, Шаргад 60, Халиунд 58 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогт, Есөнбулагт -2, Дэлгэр, Гуулинд -1, Чандмань, Эрдэнэд 0, бусад нутгаар 1-9 градус дулаан байсан байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Гуулинд 10.4 мм, Чандманьд 7.1 мм, Алтайд 4.0 мм, Баян-Уулд 3.1 мм, Есөнбулагт 2.3 мм, Цогтод 2.0 мм, Хөхморьтод 1.6 мм, Бигэрт 1.1 мм, Эрдэнэд 1.0 мм, Тонхилд 0.7 мм, Тайширт 0.5 мм, Дэлгэрт 0.4 мм, Тооройд 0.3 мм, Халиунд 0.2 мм, Даривт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Бугат, Жаргалан, Төгрөг, Шарга сумуудад хур тунадас ороогүй байна. 
 Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 27 м/с, Шаргад 24 м/с, Хөхморьтод 23 м/с, Алтайд 21 м/с, Бигэрт 20 м/с, Тооройд 19 м/с,  бусад сумуудад 12-18 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.

Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат залаалалт, бундуйжилт, түрүүлэлтийн үе шат жигдэрсэн, зарим нутгаар цэцэглэлтийн үе шат явагдаж байна.  

Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга                                     / Т.Дэлгэрмаа /    

Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич                       / М.Гүнбилэг /