2019 оны 5 дугаар сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр

2019 оны 5-р сарын гуравдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2019-06-01                                                                                                               Есөнбулаг сум

10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 5-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолойгоор 16.5-20.5 градус дулаан, бусад нутгаар 9.4-16.6 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 34, Бигэр, Тооройд 32, Тайширт 30, Алтай, Жаргалан, Халиун сумуудад 29 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цээл, Тонхилд -5, Есөнбулаг, Дэлгэр, Цогтод -4, Бугат, Баян-Уулд -3, бусад нутгаар -2-5 градус дулаан байна.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор        26-28 градус дулаан, бусад нутгаар 14-23 градус дулаан байлаа.

Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 59, Хөхморьт, Бигэрт 57,  Алтай, Халиунд 55, Баян-Уул, Тайширт 52 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод -8, Есөнбулаг, Бугат, Баян-Уул, Дэлгэрт -7, Тонхил, Гуулинд -6, Төгрөгт -5, бусад нутгаар -3-3 градус дулаан байсан байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Эрдэнэд 12.1 мм, Цогтод 4.2 мм, Чандманьд 3.3 мм, Тонхилд 2.0 мм, Бугат, Төгрөгт 0.8 мм, Даривт 0.6 мм, Тооройд 0.5 мм, Халиун, Цээл, Алтайд 0.2 мм, Баян-Уул, Хөхморьтод 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Есөнбулаг, Бигэр, Гуулин, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Шарга сумуудад хур тунадас ороогүй байна. 
 Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Шаргад 28 м/с, Есөнбулагт 27 м/с, Бугатад 25 м/с, Алтай, Тоорой, Хөхморьт, Баян-Уул сумуудад 20 м/с, бусад сумуудад 12-18 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.

Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: 5-р сард Цээлд 1079, Алтайд 565, Даривт 97 толгой мал хорогдсон гэсэн мэдээ багийн засаг дарга нараас ирсэн байна.
Ургацын мэдээ: Ургацын мэдээг авч үзвэл 0.0-1.1 ц/га ургацтай байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал:

Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат цухуйлтын үе шат жигдэрсэн, зарим нутгаар залаалалт бундуйжилтын үе шат явагдаж байна.  

Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга                                     / Т.Дэлгэрмаа /    
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич                       / М.Гүнбилэг /