2019 оны 5 дугаар сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн тойм бичвэр

2019 оны 5-р сарын нэгдүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2019-05-11                                                                                                                Есөнбулаг сум

10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 5-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолойгоор 12.5-16.0 градус дулаан, бусад нутгаар 5.5-12.5 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Бигэрт 27, Шарга, Тооройд 26, Халиунд 23, Алтайд 22 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Тонхилд -9, Есөнбулагт -8, Бугат, Дэлгэрт -5, бусад нутгаар -2-7 градус дулаан байна.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 21-23 градус дулаан, бусад нутгаар 9-20 градус дулаан байлаа.

Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 54, Бигэр, Алтайд 50, Хөхморьтод 49, Шаргад 47 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур  Тонхилд -15, Гуулинд -11, Дэлгэрт -6, бусад нутгаар -4-3 градус хүйтэн байсан байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт Тонхилд 16.1 мм, Есөнбулагт 13.6 мм, Төгрөгт 7.9 мм, Даривт 7.3 мм, Чандманьд 7.0 мм, Бугат 6.7 мм, Баян-Уул, Эрдэнэд 4.2 мм, Алтайд 3.6 мм, Жаргалан, Цогтод 3.0 мм, Шаргад 2.0 мм, Хөхморьт 1.6 мм, Тооройд 1.4 мм, Халиунд 1.2 мм, Гуулинд 0.7 мм, Цээлд 0.6 мм,  Дэлгэрт 0.5 мм, Тайширт 0.4 мм, Бигэрт 0.0 мм хур тунадас орсон байна. 
 Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Шаргад 34 м/с, Тонхилд 30 м/с, Бугатад 28 м/с, Алтай, Цээлд 24 м/с, Есөнбулаг, Тооройд 22 м/с,  Даривт 20 м/с, бусад сумуудад 16-18 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.

Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.

Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат цухуйлтын үе шатандаа явагдаж байна.

Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга                                     / Т.Дэлгэрмаа /    
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич                       / М.Гүнбилэг /