2019 оны 4 дүгээр сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн тойм бичвэр

2019 оны 4-р сарын гуравдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2019-05-01                                                                                                                Есөнбулаг сум

10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 4-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолойгоор 12.6-15.1 градус дулаан, бусад нутгаар 5.4-11.9 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Бигэрт 28, Халиун, Шарга, Тооройд 25, Дэлгэрт 21 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Есөнбулагт -7, Гуулин, Дэлгэр, Цогтод -6, бусад нутгаар -1-5 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор        19-22 градус дулаан, бусад нутгаар 10-21 градус дулаан байлаа.

Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 55, Хөхморьт, Алтайд 48, Жаргалан, Цээлд 47, Бигэрт 46 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -14, Дэлгэрт -13, Цогт, Есөнбулагт -11, бусад нутгаар -2-8 градус хүйтэн байсан байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт Эрдэнэд 3.0 мм, Чандманьд 2.0 мм, Цогтод 1.0 мм, Цээлд 0.8 мм, Алтайд 0.4 мм, Даривт 0.3 мм, Есөнбулагт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
 Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд  Бугатад 33 м/с, Тоорой тосгонд 25 м/с, Алтай, Цээл, Тонхилд 23 м/с, Шарга, Даривт 20 м/с, Хөхморьт, Төгрөг, Халиун, Чандманьд 18 м/с, бусад сумуудад 14-16 м/с хүрч хүчтэй шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.

Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.

Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Алтай, Бугат, Тонхил, Тоорой, Хөхморьт, Баян-Уул, Бигэр, Гуулин, Дарив, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Цээл, Шарга сумуудад ургамлын үе шат цухуйлтын үе шатандаа явагдаж байна. Харин Цогт, Чандмань, Эрдэнэ сумуудад ургамал цухуйгаагүй байна. 


Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга                                     / Т.Дэлгэрмаа /    
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич         / М.Гүнбилэг /