2019 оны 4 дүгээр сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн тойм бичвэр

2019 оны 4-р сарын хоёрдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2019-04-21                                                                                                         Есөнбулаг сум

10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 4-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолойгоор 10.6-13.2 градус дулаан, бусад нутгаар 4.7-11.8 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Халиунд 27, Бигэр, Шарга, Тооройд 25, Алтай сумд 24 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Эрдэнэд -10, Чандманьд 9, Есөнбулаг, Бугат, Цогт, Цээл сумуудад -7, бусад нутгаар -1-6 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор        16-18 градус дулаан, бусад нутгаар 8-16 градус дулаан байлаа.

Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 51, Халиунд 45, Алтайд 44, Цээл, Шаргад 43 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Чандмань, Дэлгэрт -11, Есөнбулаг, Цээл, Гуулинд -10 градус, бусад нутгаар -2-9 градус хүйтэн байсан байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт Тонхилд 1.0 мм, Даривт 0.5 мм, Есөнбулагт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
 Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд  Бугатад 39 м/с,  Есөнбулаг, Тонхилд 28 м/с, Шарга, Алтайд 24 м/с, Халиун, Цээл, Баян-Уулд 20 м/с, Тоорой, Хөхморьт, Төгрөг, Цогт, Чандманьд 18 м/с, бусад сумуудад 14-16 м/с хүрч хүчтэй шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.

Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.

Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Алтай, Бугат, Тонхил, Хөхморьт, Баян-Уул, Гуулин, Жаргалан, Тайшир, Төгрөг, Шарга сумуудад ургамлын үе шат цухуйлтын үе шатандаа явагдаж байна.

Цасны мэдээ:
Нийт нутгийн 10%-д цасан бүрхүүл тогтсон.

Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга                                     / Т.Дэлгэрмаа /    
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич         / М.Гүнбилэг /